Москвагийн гадна тойргийн Балашиха хотод автомашин дэлбэрч ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын оператив удирдлагын орлогч дарга, дэслэгч-генерал Ярослав Москалик амь насаа алджээ. Оросын мөрдөн шалгах комисс энэ мэдээллийг батлаад Балашиха хотын Нестерова гудамжинд автомашин дэлбэрсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өөрөө дэлбэрдэг төхөөрөмж ажиллаж дэлбэрэлт болсон аж.
Дэлбэрэлт 25-ний өглөө болсон бөгөөд орос генерал энэ үеэр зогсоолд тавьсан автомашины хажуугаар явж байжээ. Дэлбэрэлтийн хүч генералыг хэдэн метр хол шидсэн байна. Москалик 2021 оноос хойш ОХУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий штабт ажиллаж байжээ.