Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
2025.04.25 21:12
339
Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, дүрмээ баталлаа

 

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо /SME/ удирдах зөвлөлийн  хуралдаан болж, дүрэм болон ажлын төлөвлөгөөг баталлаа. Анхдугаар хурлыг Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны тэргүүн Ч.Даваабаяр нээж, удирдах зөвлөлийн гишүүн 45 баялаг бүтээгч оролцлоо. Монголын жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар есөн тэргүүлэгч гишүүдийг шинээр сонголоо.

Цаашид тус холбоо нь үндэсний баялаг бүтээгчдийн дуу хоолой болж, өөрсдийн үйлдвэрлэсэн түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргах боломжийн талаар удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганзориг танилцууллаа. Мөн олон улсын түвшинд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.