Орхон аймагт байдаг бурхан багшийн сэрэг дүрийг сэргээн засварлах ажил одоогийн байдлаар гагнуурын ажил эхлээд 30 хувьтай явж байгаа юм. Өмнө нь гүйцэтгэсэн компани нь стандартын бус хийснийг засаж хийж байгаатай холбоотой хугацаа алдаж байгаа гэнэ. Тус аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх ажил гүйцэтгэж байгаа компанийг хоёр ээлж гарган ажиллаж чанартай түргэн дуусгах үүрэн даалгавар өгчээ.