“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо.
Х.Болортуяа ЭТТ ХК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга: Эрдэнэс тавантолгой компани бусад төрийн өмчит компаниудаас онцлогтой. 3.4 сая иргэн хувьцааг нь эзэмшдэг. Мөн 73 хувийг нь Монгол Улсын засгийн газар буюу Эрдэнэс монгол нэгдэл компани эзэмшдэг. Харин 0.06 хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг.
Өнөөдрийн хурлаар 2024 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Мөнхжаргал захирал мэдээлэл хүргэж байна.
2024 онд Эрдэнэс тавантолгой компани түүхэн 14 жилийн хугацааанд хамгийн үр дүнтэй жил байсан. 2024 онд 4.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 3.9 их наяд төгрөгийн ногдол ашгийг нийт хувьцаа эзэмшигчдэд тараасан.
Шууд дамжуулалт: