m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.04.28 10:21
45
Пуужингийн түлш дэлбэрсэн гэх мэдээллийг Ираны эрх баригчид няцаалаа

Ираны худалдааны томоохон Шахид-Ражаи боомт дээр дөрөвдүгээр сарын 26-нд дэлбэрэлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 40-д хүрчээ. 1200 орчим хүн шархдаж бэртээд байна. Пуужингийн түлш дэлбэрсэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан ч эрх баригчид үүнийг няцааж, химийн бодистой анхаарал болгоомжгүй харилцсанаас дэлбэрэлт болсон хэмээн мэдэгдлээ. Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, Бендер-Аббас хот дахь Шахид-Ражаи боомтод цэрэг, дайны ямар ч ачаа байгаагүй гэв. Дэлбэрэлтээс үүдсэн гал түймрийг бараг бүрэн унтрааж, дэлбэрэлтийн шалтгааныг нарийвчлан тогтоох ажил эхэлжээ. 
Боомт дээр баллистик пуужинд хэрэглэдэг хатуу түлшний гол түүхий эд болох перхлорат натри байсан нь дэлбэрсэн хэмээн The New York Times сонин мэдээлсэн юм. Гэвч Ираны эрх баригчид энэ мэдээллийг няцааж, галд өртөмхий химийн бодистой чингэлэгт эхэлж гал гарч улмаар хүчтэй дэлбэрэлт болсон гэжээ. Дэлбэрэлтийн хүч маш их байсан, холгүй орших засаг захиргааны байшин сүйрч, тэр хавьд байсан олон автомашин шатжээ.