m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.04.28 11:08
250
Ванкуверт болсон хэрэг терроризмтэй холбоогүй

Канадын Ванкувер хотод филиппин гаралтай иргэд цуглаж баяр тэмдэглэж байхад нэг этгээд автомашинаар хүмүүсийг мөргөж, дайрсны улмаас 11 хүн амь насаа алдаж, хэдэн арван хүн гэмтжээ. Эхлээд үүнийг террорист халдлага хэмээн үзэж байсан ч цагдаагийн газраас энэ хувилбарыг няцаалаа. Хүмүүсийг дайрч, мөргөсөн 30 настай жолооч нь сэтгэцийн асуудалтай, өмнө нь нэг бус удаа асуудал үүсгэж цагдаад дуудагдаж байсан хүн ажээ. Цагдаа нар хэргийн газар ирэхээс өмнө иргэд түүнийг саатуулан баривчилсан юм.
Автомашины жолооч нь ямар нэг террорист байгууллагатай холбоотой нь тогтоогдоогүй ч баяр тэмдэглэж байгаа хүмүүсийг санаатай мөргөж, дайрсан хэмээн үзэж байна.