Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.28 11:22
598
Судалгаа бөглүүлнэ гэх хуурамч зар байршуулж, иргэдээс 18 сая төгрөг залилжээ

Судалгаа бөглүүлнэ гэх хуурамч зар байршуулж  иргэдийн фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, бусдыг залилсан тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн оны 8-р сард иргэн Б фейсбүүкт байршуулсан 20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ гэх зар мэдээллийн дагуу Ц гэгчтэй холбогдож, өөрийн гар утасны дугаарт ирсэн 6 оронтой нууц кодыг илгээжээ. Ингэснээр Ц гэгч нь фейсбүүк хаягт нь хууль бусаар халдаж, бусад руу мөнгө зээлээч гэх утгатай зурвас явуулж, 3 иргэнээс нийт 18 сая төгрөг авч залилжээ. 

Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Ц-г судалгаа бөглүүлнэ гэх хуурамч зар байршуулсан, бусдын эд хөрөнгийг залилсан хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 26.1-р зүйлд зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, прокурорт шилжүүлсэн байна. 

Тиймээс иргэн та өөрийн фэйсбүүкийн нууцлалыг сайжруулж, нууц кодоо бусдад дамжуулахгүй байхыг зөвлөж байна.