Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.04.28 16:52
1756
ЦУОШГ: Маргааш шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна

Энэ сарын 29-нд буюу маргааш нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. 

2025 оны 04-р сарын 30-наас 05-р сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

5-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

5-р сарын 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

5-р сарын 03-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар, 5-р сарын 01-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3..+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.