Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.04.28 17:52
1756
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 325.6 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нийтийн албан тушаалтан Л.Ц нар нь бусадтай үгсэн хуйвалдаж, халамжийн сан болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн насны залуусыг мэргэжлийн сургалтад хамруулах нэрийдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байна.

Улмаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нийт 325.6 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл 1,2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.