Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.04.29 10:04
1543
Тогтвортой хөгжил - Ногоон барилга

Урин дулаан цаг хаяанд ирж барилгын ажил ид өрнөж байна. Бага зардлаар, богино хугацаанд байгальд ээлтэй технологийг ашиглан бүтээн байгуулалт хийх олон шийдэл бий. Үүний нэг нь хөнгөн цагаан хэв хашмал юм. 

Хөнгөн цагаан хэв нь хөдөлмөр зарцуулалтыг хөнгөвчилж, барилга дээрх модны хэрэглээг 90 хувиар бууруулах төгс шийдэл юм. Энэхүү технологийг ашигласнаар 1 давхрын цутгалтыг 4-5 хоногт, 1-2 давхар хаусыг 1 хоногт цутгах боломжтой.

Уламжлалт барилга угсралтын аргыг бодвол бетон цутгалтын дараах засварын зардал бага, барилгын хог хаягдлыг нэг дахин бууруулна. Мөн нэг хэв хашмалыг 300-с дээш удаа ашигладаг учир дэлхий нийтээрээ энэхүү ногоон технологийг ашиглаж байна. 

Харин манай улсын барилгын салбарт хөнгөн цагаан хэв хашмалыг төдийлөн ашигладаггүй. Учир нь хөнгөн цагаан хэв хашмалтай холбоотой хэд хэдэн өрөөсгөл ойлголт бий.  

Үүнд:

1. Хөнгөн цагаан үнэтэй 

- Анхны худалдан авалт хийхэд мэдээж өндөр үнэтэй боловч ашиглагдах тоо, хөдөлмөрийн хөлс, угсралтын хугацаа, дагалдах материалууд гээд хэмнэлтүүдийг дурдвал тийм ч үнэтэй биш.

2. Хөнгөн цагаан зөвхөн өндөр барилгад тохиромжтой 

- Хөнгөн цагаан хэв хашмалаар зөвхөн өндөр барилга гэлтгүй, амины орон сууц болон бүх төрлийн хэмжээтэй барилгад ашиглаж болно.

3. Нэг барилгын зургаа л дагаж явна 

- Хөнгөн цагаан хэвийг барилгын зурагт тохируулан захиалж үйлдвэрлүүлдэг ч , барилга угсралтын материалын 80% ийг хөнгөн цагаанаар хийж бусад хэсгийг уламжлалт аргатай хослуулж бүх төрлийн хийцлэлд ашиглах бүрэн боломжтой. 

4. Хөнгөн цагаан материал хэврэг / хурдан гаждаг засварлаж болохгүй…

-Хөнгөн жинтэй учир хэврэг гэж боддог ч энэ нь өрөөсгөл ойлголт. Хөнгөн цагаан материал нь эдэлгээ сайн даана, засварлахад хялбар байдаг.

Байгальд ээлтэй, шинэлэг технологийг Invescore санхүүгийн байгууллагаар дамжуулан ногоон зээлээр авах боломжийг Юнистийл олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 72001188 утсаар тодруулаарай. 

Тогтвортой хөгжил - Ногоон барилга

Цаг хугацаа, Хөдөлмөр зарцуулалт, Санхүү, Байгаль орчин