Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.04.30 08:40
406
Швейцараас оруулж ирж бгаа хавдрын шинэ эмийн бүтээгдэхүүний нээлт болно

 Өнөөдөр болох үйл явдлын тойм:

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт РЦНК-д болно.

11:00 цагт: Иргэн Б.Бадамцэцэг монголд эмчлэх боломжгүй өвчний төлбөрийн 50 хувийг буцаан олгохгүй байгаа болон үүнийг тогтолцоогоор нь өөрчлөх ёстой гэж үзэж буй талаараа Монгол ньюс-д мэдээлэл өгнө.

11:45 цагт: “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51-р салбарт болно.

15:00 цагт: Швейцараас оруулж ирж бгаа хавдрын шинэ эмийн бүтээгдэхүүний нээлт, эмч нарт зориулсан сургалт Чингис зочид буудалд болно. Холбогдох утас 91000379