m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.01 09:47
188
АНУ, Украин газрын ховор металлын гэрээ байгууллаа

АНУ, Украин газрын ховор элементийг хамтран олборлох гэрээ байгуулжээ. АНУ-ын хөрөнгө оруулагчид Украины байгалийн баялаг, тухайлбал хөнгөн цагаан, графит, нефть, байгалийн хий олборлох, боловсруулах төсөлд давуу эрхтэй оролцохоор болсныг Bloomberg агентлаг уламжлав. Украины тал гэрээний бүх нөхцөлийг зөвшөөрч, гарын үсгээ жаахан азнаж байгаад зуръя гэсэн ч Америкийн тал бүх зүйл бэлэн болсон, хойшлуулах зүйл алга хэмээн шахсан аж. 
Ерөнхийлөгч Зеленскийн зөрүүдлэлийн улмаас Украины газрын ховор металлын гэрээг гурван долоо хоногоор хоцорч баталлаа хэмээн АНУ-ын лидер Дональд Трамп мэдэгдэв. АНУ, Украин хоёр ийнхүү байгалийн баялагаа хамтарч ашиглах гэрээ байгуулсан нь Орост ашиггүй тусаж байна. Учир нь, Вашингтон, Киев хоёр хамтарч ажилласнаар АНУ Украин руу илүү хазайх магадлал ихэслээ хэмээн ажиглагчид дүгнэжээ.