Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.01 10:29
261
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурманд орууллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд /2025.04.28/ гарсан ой, хээрийн гал түймрийг /2025.05.01/ 09:12 цагт цурманд орууллаа.

Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, Тариа бригадын иргэд ажиллаж байна.

Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатсан байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны 5-р сарын 01-ний 08 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар: Үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5...+7 градус дулаан байна.