ДЭЛХИЙ ДАХИНАА:ӨЧИГДӨР 21,917 ХҮН НАС БАРЛАА
Нэг өдөрт гэхэд харамсмаар тоо шүү.
2025 оны 4 сарын 30-ны өдөр янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлүүдээр 21,917 хүн нас баржээ. Үүнээс Энэтхэг улсад 2739 нас баралт бүртгэгдсэн нь бүх улсуудыг тэргүүлж бол Монгол улсад өчигдөр 12 хүн нас барсан байна.
Жил бүр дэлхий дахинаа 8 сая гаруй хүн янжуур тамхинаас үүдэлтэйгээр нас бардаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд л гэхэд 240 сая хүн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барсан байна.
Дэлхийн эргэн тойронд олон тооны дайн, мөргөлдөөн, байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, бусад эрсдэлт хүчин зүйлээс болж хүний алтан амь үрэгддэг ч тамхинаас үүдэлтэй нас баралтыг ямар ч гадны эрсдэл гүйцэх боломжгүй болжээ.
Тамхи — хорт хавдрын үйлдвэр
Тамхинаас үүдэлтэй өвчин нь зөвхөн уушгины хорт хавдраар хязгаарлагдахгүй. Энэ бол хүний биед олон төрлийн өвчлөл, хорт хавдрыг үйлдвэрлэгч юм:
Чимээгүй, аажмаар гэхдээ өдөр бүр.
Таныг энэхүү бичвэрийг уншаад сууж байх хооронд л хүний амь хэдэн зуугаараа тамхинаас болж үрэгдэж буйг та нэг төсөөлөөд үзээрэй.
Тамхи нь зөвхөн эрүүл мэндийн аюул биш. Энэ бол асар том бизнес, олон улсын худалдаа, улс төр, авлигын хөшигний цаадах хүчтэй тоглогч байсаар ирсэн. Гэтэл янжуур тамхитай холбоотой эдийн засгийн хохирол 1,4 их наяд ам долларт хүрсэн.
Тэд бидний амийг биш, ашгаа хамгаалдаг. Иймд бид л өөрөө өөрсдийгөө энэхүү хорт зэвсгээс хамгаалж чадна. Хорт утаат янжуур тамхинаас татгалзах сонголтыг та өөрийнхөө төлөө, үр хүүхэд, элгэн садан, хань ижил, ээж аав, ирээдүйнхээ төлөө хийх ЁСТОЙ!
Дайны талбарт биш, дэлгүүрийн лангуун дээрээс хөнөөлт зэвсэг худалдаалагдсаар байна.