m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.01 13:14
354
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө

 

Дэлхийн хамгийн өндөр настан, Бразилийн гэлэнмаа Ина Канабарро Лукас өчигдөр 116 насандаа таалал төгслөө хэмээн Порто Алегре хотын Терезагийн гэлэнмаа нарын чуулган сүмээс мэдэгдэв. Өнгөрсөн нэгдүгээр сард япон эмэгтэй Томико Итоока мөн 116 насандаа өөд болсноор манайд дэлхийн хамгийн өндөр настнаар 1908 оны зургадугаар сарын 8-нд мэндэлсэн Канабарро торойж үлдсэн байв. Харин одоо Английн Сюррэй хотод оршин суугч, 115 настай Этел Катерам дэлхийн хамгийн өндөр настнаар үлдээд байна. Бразилийн Рио Гранде мужийн Сан Франсиско де Асис хотод мэндэлсэн Канабарро бага залуудаа бие муутай нэгэн байжээ. 16 насандаа Сантана до Ливраменто хотын Тереза гэлэнмаа нарын сургуульд орж Есүсийн үнэнч шавь болов. 26 насандаа санваартан хэргэм хүртэж, шашны сургуулийн багш, нарийн бичгээр олон жил ажиллажээ. Тэрээр урт насласны нууцаа Бурхантай холбон тайлбарладаг байв. “Бурханд итгэх нь энэ амьдралын нууц. Тэр бол бүхний нууц” хэмээн хэлдэг байжээ. 2018 онд, Канабаррог 110 настай байхад пап лам Франсис апостол адислалаа хүртээж байлаа. Францын гэлэнмаа Лусил Рандон 118 насласан амжилтаар хамгийн урт насласан гэлэнмаад тооцогддог.