Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.05.02 11:40
315
Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг 10-14 насныхан эзэлж байна

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний  нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа: Улаанбурхан өвчний 1106 тохиолдол баталгаажиж, бүртгэгдсэн. Үүнээс 791 нь эдгэрсэн, 223 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. 

Газарзүйн байрлалаар нь авч үзвэл, Улаанбаатар хотоос гадна 9 аймагт улаанбурхан өвчний халдвар гарсан.

ХӨСҮТ-д 190, Дундговь аймагт 21, Баянхонгор болон Төв аймагт 5, Архангай  аймаг 2 гээд 291 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн 92 иргэн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. 

Харин насны байдлаар нь авч үзвэл, Нийт батлагдсан тохиолдлын дийлэнх хувийг 10-14 насныхан эзэлж байна. Улаанбурхан өвчний вирус халдварлалт өндөртэй.

Вакцинаар бүрэн сэргийлэгдэх боломжтой. Гэтэл 10-14 насны хүүхдүүд ихэвчлэн улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй байна. Тиймээс 10-14 насны хүүхдүүдийг вакцинд заавал хамруулах шаардлагатай. Мөн 2 хүртэлх насанд нь заавал хийх товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй, нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй байвал вакциндаа хамрагдахыг зөвлөж байна.