m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.02 15:54
1154
Мод руу авирч найман цаг нуугдсаны эцэст баривчлагдав

Гватемалын цагаач Раймундо Калкал Техасын цагдаа нар баригдаж АНУ-аас хөөгдөхгүйн тулд мод руу авирч гарчээ. Цагдаа нар ирж бууж ир гэсэн ч тэрээр буусангүй. Эцэст нь тэрээр найман цагийн турш модон дээр бүгсэний эцэст бууж ирж баривчлагдсан байна. Тэрээр АНУ-д ирээд байнга оршин суух эрх аваагүй ч ажил хийгээд чимээгүй амьдарч байсан аж. Цагдаа Калкалыг баривчилсны дараа Техасын Карни хотод байдаг түр саатуулав төвд авчирч хорьжээ. Тэнд мөн түүний ах Хосе Луис саатуулагдсан байв. Тэднийг удахгүй нутаг буцаах нь тодорхой болж байна. Раймундо Калкал эхлээд автомашин жолоодож яваад цагдаа нартай таарч, автомашинаа орхиж явган зугтаагаад мод руу авирч гарсан аж. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноэм “Та нар зугтааж болно, гэхдээ та нар нуугдаж чадахгүй. Та идэвхтэн шүүгчийн гэрийн модонд нуугдсан ч бай бичиг баримтгүй л бол Цагаачлалын албаны цагдаа чамайг хайж олж баривчлаад эх орон руу чинь албадан буцаах болно” хэмээн мэдэгджээ.