m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.02 16:16
258
Могой Японы хурдан галт тэргийг саатуулжээ

Нэг могой цахилгаан тэжээлийн утас руу авирч богино холболт үүсгэсний улмаас Токио, Осакагийн хооронд явдаг Tokaido Shinkansen хурдан галт тэрэг саатжээ. Японд Golden week хэмээх дөрвөн өдөр нь үндэсний баяр таардаг долоо хоног болж байгаа тул олон мянган хүн галт тэрэг, нисэх онгоцоор аялж, хөл хөдөлгөөн ихэсдэг. Сониуч могойн улмаас Токио-Осака чиглэлийн хурдан галт тэрэг хоёр талдаа саатаж байгаад хоёр цагийн дараа хөдөлгөөн сэргэжээ. 
Мөн Осака хот энэ жилийн World Expo-г зохион байгуулж байгаа тул аравдугаар сар хүртэл гадна, дотно зочин гийчин ихтэй байгаа. Цахилгааны утсанд орооцолсон могойг буулгаж цахилгааныг эргэн нийлүүлэх хооронд галт тэрэгний буудал дээр бөөгнөрөл үүсч, тасалбарын машин дээр урт дараалал үүсчээ.
Могой анх удаа шинкансений үйлчилгээг зогсоосон нь энэ биш. 2024 оны долдугаар сард 40 см урт могой хурдан галт тэрэг дотор зочилж Нагояа-Токио шинкансенийг 17 минут саатуулж байв. Өөрөөр бол шинкансен нь хэзээ ч саатаж, товлосон цагаасаа нэг ч минут хоцорч байгаагүй аж.