Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.05 08:49
210
“Монгол хүн” хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

08:30 цагт: ЕБС-ийн 3000 сурагч хамрагдах “Монгол хүн” хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно. Холбогдох утас: 86863930

10:00 цагт: "Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх ураг нярайн скринингийг ахисан түвшинд өргөжүүлэх нь" төслийн нээлт АШУҮИС-ийн Төв эмнэлэгт болно. 

10:00 цагт: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Чингис Хаан Үндэсний музейд болно.

11:00 цагт: “Гэгээн Муза-18” наадмын II дугаар шатны шалгаруултад өрсөлдөх уран бүтээлчдэд нэр дэвшигчийн гэрчилгээ гардуулах хурал Улсын Хүүхэлдэйн театрт болно.

12:00 цагт: Бээжин хотод болж буй олон улсын клубүүдийн дундах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тамирчид ирнэ. Холбогдох утас: 99061072

15:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Хос уянга клубийн “Гэрэлт” каллиграф бүтээлийн үзэсгэлэнг Норфей арт галерейд нээнэ.