Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.05.05 10:38
593
“Little Miss & Mister Universe-2025” тэмцээнд оролцсон хүүхдүүд ганзага дүүрэн эх орондоо ирлээ

Little Miss & Mister Universe 2025 Олон улсын хүүхдийн загварын 20 дахь удаагийн их наадам АНЭУ-ын Дубай  хотод 5 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Улаанбаатар хотын Бяцхан мисс олон улсын байгууллагын нэг сурагч, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ганган” агентлагийн гурван сурагч Монгол улсаа төлөөлөн оролцож эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргалаа.

- Little Miss Universe Тэмцээний Супер Гранпри шагналыг Хобби дунд сургуулийн 2д ангийн сурагч Төмөртөөмөөгийн Үжингүнж

- Little Miss Universe Тэмцээний Супер Гранпри Шилдэг Космик 2025 Баярсайханы Мөнхнамуун Ханбогд 2-р сургуулийн 10б ангийн сурагч 1-р байр

- Little Miss Universe Топ модель 2025 Шилдэг Үдшийн гоёлын даашинз 2025 Эрдэнэбулган Сувданцэцэг Ханбогд 1-р Сургуулийн 10а ангийн сурагч

Гранпри 2025 Супер модель 2025 Тодчулуу Мөнхсүлд Ханбогд 2-р сургуулийн 8б ангийн сурагч (13-15 нас ) Гранпри 2025 Тэмцээний ханхүүгээр тус тус шалгарч өнөөдөр эх орондоо тэд ганзага дүүрэн ирлээ.