Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.05 10:53
413
Төөрч, сураггүй алга болсон 12 иргэнийг эсэн мэнд олжээ

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн “Халзан бүргэдээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/ Тариат сумын төвөөс Мөрөн багийн чиглэлд зорчиж явсан 10 зорчигчтой 3 автомашин төөрсөн гэсэн дуудлагыг 05-р сарын 04-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход 4 автомашинтай 12 иргэн төөрсөн байдалтай байсныг сумын төвөөс зүүн зүгт 45 км зайд “Тасгал” гэдэг газраас 13:24 цагт эсэн мэнд олж, иргэдийг төв автозам руу оруулжээ.