m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.05.05 15:56
370
Төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй МОНГОЛБАНК ажлаа хийнэ үү!

Монголбанкны ам.долларын зарласан албан ханш 3571.47 төгрөг байгаа бол арилжааны банкуудад 3590 төгрөгөөр зарж байна. Юанийн албан ханш 491.17 , банкуудад зарах ханш 500.6 төгрөгтэй тэнцэж байна. Эрдэнэсийн санд хуримтлуулсан гадаад валютын албан нөөц 5.1 сая ам.доллартой тэнцэж, дөрвөн сарын гадаад худалдааг санхүүжүүлэх мөнгө хадгалж буй ч эдийн засаг идэвхждэг үед энэ мөнгө ханшийг барихад төдийлөн хамжаарга болохгүйг эдийн засагчид хэлж байна.

Он гарсаар эхний гурван сарын дунджаар хоёр их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн нь зорилтоос 26.9 хувиар бага байна. Төсвийн зардал эхний гурван сард 6.5 их наяд төгрөгт хүрснээс алдагдал 377 тэрбум төгрөгт хүрчээ.

Одоогийн нөхцөл байдлыг харвал ханш цаашид улам өснө гэх таамгийг эдийн засагчид таамаглаж байна. Учир нь бидний гадаад валют олдог цөөн салбар болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж байна. Нөгөөтэйгүүр 14 мега төсөл хэрэгжүүлэх нь худалдан авалтыг ихээхэн өдөөж, тэр хэрээр гадаад валютын урсгал манайхаас гарах дүр зураг харагдаж буй. Иймдээ ч ханшийн өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй, хэд хүрээд зогсохыг таамаглахын аргагүй байна. Дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлээгүй, бүх зүйлээ гадаадаас авдаг манайх шиг улсад энэ нь эргээд өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх хэмжээнд эрсдэл дагуулж байна. Валютын ханшийн өсөлт АИ-92 бензиний жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулахуйц нөхцөл байдал үүссэнээс шатахуун импортлогчид холбогдох газруудад бичиг цаас хүргүүлээд эхэлжээ.

Монголбанкны үйл ажиллагааны үндсэн зорилт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэж цахим хуудастаа бичсэн байдаг. Тэгвэл гадаад валютын эсрэг шалдаа буун сулраад байгаа төгрөгийн ханшийг сэргээх ажлаа Монголбанк хийнэ үү. Үгүй бол иргэдийн цалин 10 орчим хувиар үнэгүйдэж, гаднаас орж ирж буй бүх батаа материалын үнэд эхнээсээ  валютын өртөг шингээд эхлэх нь. 

Валют олох эдийн засгийн бусад сувгийг нээн, дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх арга зам хайж, төгрөгийн худалдан авах чадварыг сэргээнэ үү.