Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.05 15:57
1284
О.Цогтгэрэл: Улс төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хариуцлагын асуудалд ард түмэн эцсийн цэг тавих байх

АН-ын бүлгийн хуралдаан боллоо. Энэ үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ерөнхий сайдтай төрийн ордонд уулзалт хийсэн. АН-ын бүлгийн зүгээс хуралд оролцохгүй байх асуудлыг дуусгаж байна. Гэхдээ улс төрийн албан тушаалтны ёс зүйн хариуцлагын асуудалд эцсийн цэг тавьдаг эрх бүхий нэг оролцогч бол ард түмэн, сонгогчид юм. Энэ асуудалд ард түмэн өөрсдийн дүнгээ тавих байх. АН-ын зүгээс зөвхөн энэ маргаан мэтгэлцээний асуудлыг яриагүй. Парламент бол мэтгэлцээний талбар байна гэдэг үндсэн зарчмаас ухарч болохгүй. 

Шууд дамжуулалт: