АН-ын бүлгийн хуралдаан боллоо. Энэ үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Зарим хүмүүс, зарим улс төрийн хүчнийхний томьёолсноор улс төрийн ажлыг гацаах ажиллагаа явагдаж байна гэх асуудлаар би байр сууриа илэрхийлэхгүй ирсэн. Буруу зөрүү ойлголт, хардах сэрдэх асуудал улс төрд байдаг. Ямар ч байсан ойлголцоод, ерөнхий сайд албан ёсоор уучлал гуйсан. Мөн асуулт асуусны маргаашаас өнөөдрийг хүртэл миний талаар, үр хүүхэд хувийн амьдрал руу орсон гүтгэлэг явсан. Үүн дээр иргэн хүний хувьд холбогдох байгууллагуудад гомдол саналаа өгнө.
АН Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой асуудлаас үүдэн баялгийн санг эсэргүүцэх гэж байна гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд явсан. Тийм зүйл огт байхгүй.
АН-ын манлайлал дор шахам баялгийн сангийн хуулийг 2024 онд баталсан байдаг. Ойрын үед баялгийн сангийн тухай хэлэлцүүлэг огт явагдаагүй.
Тэгэхээр энэ үл ойлголцол, танхимд болсон асуудлаас болж АН-ыг, намайг харлуулах, гүтгэх гэсэн явуургүй үйлдлүүдийг холбогдох байгууллагад хандаж шалгуулна гэдгээ хэлье.
Шууд дамжуулалт: