m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.06 11:35
380
АНУ-ыг сайн дураараа орхивол мянган долларын шагналтай

АНУ-ыг сайн дураараа орхин гарч байгаа бичиг баримтгүй цагаачид 1000 доллар өгнө хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын департаментаас мэдэгдлээ. Өөрийн хүсэлтээр АНУ-аас гарч төрөлх эх орондоо очсон нь батлагдвал тэр хүнд мянган доллар шилжүүлнэ. “Өөрийгөө авч гарах нь АНУ-аас нэр төртэй гарна гэсэн үг. Ингэснээр бичиг баримтгүй гадаадын иргэд Цагаачлал, гаалийн хяналтын албаныханд саатуулагдаж цаг алдахгүй” хэмээн Үндэсний аюулгүй байдлын департаментаас мэдэгджээ. 
Гондурасын нэг иргэн Чикаго хотоос Гондурас орох тасалбар худалдан авч эх орондоо буцаж очсоноор аялалын тусламж хөтөлбөрт хамрагдаж мянган доллар авсан анхны хүн болжээ. Үүний дараа сайн дураараа АНУ-аас гарах гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ингэж гарсан хүмүүс дараа нь АНУ-д хууль ёсоор нэвтрэх эрхээ хадгалан үлдэж байгаа аж. Аялалын тусламж хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бичиг баримтгүй цагаачдыг баривчлах, саатуулах, АНУ-аас албадан гаргах зардлыг 70 хувь хэмнэнэ хэмээн эрх баригчид мэдэгдлээ. Нэг хууль бус цагаачийг баривчилж албадан гаргахад дунджаар 17 мянган долларын зардал гардаг аж.