m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.06 12:36
249
Альберта муж Канадаас салан тусгаарлах уу?


Альберта мужийн иргэдээс шаардлагатай гарын үсгийг цуглуулж чадвал ирэх онд тус мужийг салан тусгаарлах бүх нийтийн санал асуулгыг явуулж болно хэмээн Канадын Альберта мужийн Ерөнхий сайд, хатагтай Даниеле Смит мэдэгдлээ. Альберта нь нэгдсэн Канад улс доторх тусгаар, бүрэн эрхт муж байх ёстой, гэхдээ холбооны бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс нь хэт даврагчид биш, тэднийг сонсох ёстой хэмээн Смит үзэж байна. Даниеле Смитийн консерватив Засгийн газар долоо хоногийн өмнө нэгэн хууль батлуулахаар оруулсан. Тэр хууль батлагдвал муж дотор бүх нийтийн санал асуулга явуулах шаардлагатай босгыг ихээхэн намсгах юм. Канадын холбооны бодлого, хуулиар Альберта мужийн байгалийн баялагийн ихээхэн хэсгийг шударга бусаар хураан авч, мужийн эдийн засгийг тэтгэдэг нефть, хийн үйлдвэрийг хүнд байдалд оруулсан хэмээн Смит ярьжээ. Тэрээр эдгээр бодлогын заримыг нь төгсгөл болгох хэлэлцээ хийнэ, Альберта мужийн иргэдийн гомдол, саналыг сонсож, зарим санал санаачилгыг бүх нийтийн санал асуулгад тусгана гэжээ.