Хоёр улсын харилцаа муудаж, нөхцөл байдал хурцдаж байх хооронд Энэтхэг, Пакистаны цэргүүд хүнд зэвсэглэлээр харилцан гал нээж, хилийн шугам дагуух байрлалуудыг харилцан довтоллоо хэмээн Энэтхэгийн армийн албаны хүн мэдэгдлээ. “Тавдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Пакистаны арми хилийн дагуух Купвара, Барамулла, Поонч, Ражоури, Мендхар, Наушера, Сүндербани, Акноор зэрэг газар руу гал нээсэн. Энэтхэгийн арми тэр даруй зохих хариуг нь өгсөн” хэмээн мэдэгдэлд онцолжээ. Энэтхэгийн тал мэдэгдэж буйгаар, гал зогсоох тохиролцоо өчигдөр 11 дэх өдрөө дараалан зөрчигдсөн байна.
Дөрөвдүгээр сарын 22-нд Энэтхгийн мэдлийн Кашмир мужид босогчид нэвтэрч олон жуулчны аминд хүрчний дараа Энэтхэг, Пакистаны харилцаа муудаж, дайтахаар бэлтгэж эхэлжээ. Шинэ Делийн эрх баригчид өнөөдөр Пакистан руу ордог Ченаб голын урсгалыг хаагаад байна. Хариуд нь Пакистан улс 120 км тусгалтай FATAH загварын газар-газар ангиллын пуужинг амжилттай туршсанаа мэдэгдэв.