m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.06 13:46
195
Леди Гагагийн концертод 2.1 сая хүн цугларч рекорд тогтоолоо

Леди Гага орчин үеийн хамгийн нөлөө бүхий, хамгийн хурц тод од гэдгээ дахин нэг батлан харуулав. Бразилийн Рио-де-Жанейро дахь Копакабана эрэг дээр болсон Леди Гагагийн үнэгүй концертод 2.1 сая хүн цугларсан нь урьд өмнө байгаагүй рекорд болжээ. Өнгөрсөн онд Мадонна энд ирж тоглоход 1.6 сая хүн цугларч рекорд тогтоож байсан.
“Намайг дуулж байхад хоёр сая гаруй хүн үзэх гэж ирлээ. Ямар ч эмэгтэй дуучин ийм их хүн цуглуулж байгаагүй. Би энэ мэдрэмжээ дэлхий нийттэй хуваалцмаар байгаа ч чадахгүй гэдгээ мэдэж байна. Харин нэг зүйлийг хэлж чадна, хэрвээ та төөрвөл өөртөө итгэж, шаргуу хөдөлмөрлөснөөр буцаад замаа олж чадна. Та авьяас чадвараа шавхаж шинэ өндөрлөгт гарч чадна, жаахан хугацаа л ордог” хэмээн сэтгэл нь хөдөлсөн дуучин фэнүүдээ уриалжээ. 

Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж Леди Гагаг үзэхдээ ихэх нь дуучны хэв маягийг дуурайж костюм өмсөж иржээ. Дуучин бүсгүй Mayhem шинэ цомгоо сурталчлах хүрээнд үнэгүй концерт зохион байгуулсан нь Coachella шоутай төстэй болсон юм. Удахгүй Леди Гага цомгоо сурталчлахаар дэлхийгээр аялан тоглолт хийх гэж байгаа бөгөөд шүтэн бишрэгчдийг улам ихээр татаж шинэ рекорд тогтоох нь тодорхой болжээ.