m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.07 10:56
195
АНУ, Хятад хоёр тарифийн хэлэлцээ хийнэ

 

Гаалийн татварын дайн өрнүүлээд байгаа АНУ, Хятад хоёр худалдааны ээдрээтэй харилцаагаа хэлэлцэхээр ширээний ард суухаар боллоо. Тэд тавдугаар сарын 9-12-нд Швецарьт уулзана. Хятадын талыг дэд Ерөнхий сайд Хе Лифен ахлах бол, АНУ-ын төлөөлөгчдийг Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны танхимийн дарга Жеймсон Крир нар ахална. 2018 оноос хойш хурцадсаар ирсэн худалдааны маргаан, үл ойлголцол сүүлийн үед бүр эрчийг авсан юм. Дональд Трампын Засгийн газар Хятадын бараа, бүтээгдэхүүнд 145 хувийн гаалийн татвар ногдуулж, хятадууд хариу барьж Америкийн бараанд 125 хувийн татвар ногдуулаад байгаа. Энэ үнэ тариф хоёр улсын эдийн засагт цохилт болж, дэлхийн эдийн засагт ч муугаар нөлөөлөөд байгаа. Юань гол гол валютын эсрэг үнэ цэнээ алдаж, Wall Street ч ихээхэн савлаж, Хятадын эдийн засаг төлөвлөж байсан таван хувийн өсөлтдөө хүрэхгүй хэмээн тоймчид хэлж байна. Хятадын дэд Ерөнхий сайд америкуудтай хэлэлцээ хийсний дараа Францад очиж эдийн засгийн асуудлаар ярилцах ажээ.