Явган хүний гарц дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөөд зугтаж буй жолоочийн бичлэг цахим орчинд өнөөдөр нийтлэгдсэн.
Тус асуудлын талаар ТЦА-аас тодруулахад: Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 07-ны 07 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд Х.Элентра маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Осол гарган зугтсан жолоочийг олж тогтоогоод дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.