Э.Ирэхбаяр
Редактор
Засгийн газар
2025.05.07 13:45
273
Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь анхаарч, жирэмсний хяналтын тогтолцоог сайжруулна гэв

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрээр: 

Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримталж байгаа гол бодлогын нэг чиглэл нь эрүүл ирээдүйг бүтээх. Энэ хүрээнд хүүхэд эхийн хэвлийд байхаас нь эхлэн анхаарч, жирэмсний хяналтын тогтолцоог сайжруулах, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллана.

Цэцэрлэг болон сургууль, ялангуяа 4, 10, 12 дугаар ангийнханд хийх эрт илрүүлгийг сайжруулж, ерөнхий боловсролын сургуулийг хүүхэд эрүүл төгсдөг, ямар нэг өвчин эмгэг байгаа бол эрт илрүүлж, оношилж, илрүүлдэг байх нь эрүүл, боловсролтой иргэдийг бий болгох гол тулгуур гэж Засгийн газар үзэж, тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Энэ хүрээнд боловсруулаад байгаа Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг баталж, намрын чуулганаар хэлэлцүүлнэ. Хүүхдүүдийг өвдсөний дараа биш эрт илрүүлж, өвчлөлийг эмчилдэг, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг төвөг чирэгдэлгүй болгох, орон нутгаасаа бүхий л тусамжийг авах боломжийг бүрдүүлэх тал дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө гэв.

Шууд дамжуулалт үзэх холбоос: