m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.05.07 13:54
302
П.Наранбаяр: Хүүхдийн сошиал орчин дахь хэрэглээг зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна

Өнөөдрийн ЗГ-ын хурлаар хүүхдийн аюулгүй байдал,  боловсролын асуудал хөндөгдсөн. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Хүүхдийг хамгаалах ялангуяа дотуур байран дахь хүүхэд хамгааллыг сайжруулах, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр камержуулах ажлын хүрээнд олон шийдвэр гарахаар байна. Хүүхдийн зөвлөл гэгч байдаг. Энэ байгууллатай өчигдөр бид уулзсан.  Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангах,  сургуулийн зөвлөлийн удирдах үйл ажиллагаанд оролцох гэх зүйлийг бид ажил хэрэг болгоно. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанд нийгмийн сүлжээн дэх 16 нас хүртэлх хүүхдийн оролцоог зохицуулах анхдагч хуулийн төсөл дөрвөн яамны дунд боловсруулагдаад явж байна. Удахгүй www.d.parliament.mn  цахим платформ байрших тул иргэд саналаа өгөхийг хүсч байна. 

Хүүхэд гэр бүл, сургуулийн орчинд л явж байна. Хүүхэд нийгмийн орчинд хөгжих шаардлага байгаагаас хүүхдийн ордны асуудал мөн хөндөгдлөө. Хүүхэд энэ хооронд номын сан, соёл, спортоор хөгжүүлэх боловсролыг дэмжих жилийн хүрээнд хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа бүх газар төсөв мөнгөө нэгтгээд ажиллах талаар ярилцлаа" гэлээ.