Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.07 14:07
1667
Л.Энх-Амгалан: Ахмадуудаа чангалах гээгүй, тиймээс гаргасан бодлогоо эргэж харна

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалангаас тэтгэвэр болон бусад асуудлаар тодрууллаа.

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан: Үр хүүхэд, ач зээ нар нь эмээ өвөөдөө мэдэгдэхгүй тэтгэврийн зээл авч ашигладаг хэргүүд зөндөө гардаг. Тус асуудлыг шийдэхээр Монголбанктай шийдлүүд ярьсан. Өмнөх шийдвэрийг хатуудсан гэдгийг Монголбанкны зүгээс ч хэлсэн. Тиймээс бид энэ бодлогоо эргэж харах шаардлагатай юм байна. 

Тус бодлого яагаад хатуудсан вэ гэвэл амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээний мөнгийг тэтгэврээсээ авч үлдэх ёстой гэхээр 650 мянган төгрөгийн 500 мянган төгрөгийг авч үлдээд 150 мянган төгрөгийн зөрүүгээр нь зээл авна гэсэн үг. Тэтгэврээ 100 хувь барьцаалж зээл авч байсан ахмадуудад их хүндээр тусаж байгаа. 

Тийм учраас Монголбанктай яриа, зохицуулалт хийж 50 хувийг нь зээл, 50 хувийг нь өөрийнхөө хэрэглээнд зарцуулж байх хэлбэрээр зохицуулалт хийх хэрэгтэй. Үүнийг манай ахмадууд зөв ойлгох хэрэгтэй.

Түүнээс ахмадуудаа чангалах гээд байгаа асуудал биш. Энэ бол ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах гэж байгаа бодлого, ахмадын хуульд ахмадууд хүсэж байгаад хийсэн заалт. 

Цаашид ахмадын зээлийн хүүг бууруулах ямар боломжууд байна вэ гэдэг асуудлаар арилжааны банкнуудтай ярьж байна. Монголын ахмадын холбооноос ирсэн үндэслэл шаардлагуудыг хүлээж авч хийж байгаа л зохицуулалтууд. 

Шууд дамжуулалт: