Боловсролын үнэлгээний төв өнгөрсөн сарын 18-19-нд Монгол хэл бичгийн шалгалт авч шалгалтын дүн хариу энэ сарын 09-ний өдөр зарлах юм байна.
Энэ жилийн элсэлтийн шалгалтад ирэх сорилыг БҮТ өөрийн цахим хуудастаа байршуулжээ. Эхний ээлжид математикийн 1000 даалгавар нээлттэй байршуулан, шалгуулагчид бэлдэх боломж олгох, сургагч багш, судлаачдаас даалгавар нээлттэй хүлээн авах жишиг тогтоож байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа: Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон авна. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр мянган бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ. Жишиг даалгаврыг
энд дарж авна уу.