Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.05.07 15:13
1279
Гэрийн тооноор нь үл таних этгээд орж, бага насны хүүхдийг дээрэмджээ

Гэрийн тооноор нь үл таних этгээд орж, бага насны хүүхдийг дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, 2024 оны 11-р сарын 04-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт үл таних хүн орж ирж, бага насны хүүхдийн хоолойг боож, гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрсэн эрэгтэй М нь шунахайн сэдлээр гэрт нь нэвтрэн насанд хүрээгүй Б-ийн биед халдаж гар утсыг нь дээрэмдсэн болох нь тогтоогджээ.

Иймд эцэг, эх асран хамгаалагч нар насанд хүрээгүй бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх, гэртээ байхгүй байх талаар мэдээллээ бусдад хэлж мэдэгдэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.