Английн шигшээ баг, Манчестер Юнайтед, Реал Мадрид клубт гялалзаж явсан хөлбөмбөгч Давид Бекам хэдхэн хоногийн өмнө 50 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн. Гэвч ууган хүү Бруклин эцгийнхээ чухал ой дээр ирээгүй нь шуугиант хэвлэлийн гол мэдээ болж байна. Эх сурвалж мэдээлж буйгаар, Бекамийн гэр бүл энэхүү алгаслыг үл тэвчиж, иймэрхүү зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй хэмээн бүр буруу харжээ. 26 настай Бруклин 30 настай эхнэр Никола Пелтцийн эцэг эхтэй ихэд ойр дотно байдаг бөгөөд цаашдаа Бекамын гэр бүлийн арга хэмжээнд оролцохгүй гэж муудалцсан хэмээн хэвлэлүүд бичиж байна.
Бруклин өнгөрсөн Зул сараас хойш эцэг эх, дүү нартайгаа уулзаагүй. Алдартай эцгийнхээ 50 насны ойн баярыг огоорсон гэхээр тэд нэлээн ширүүн муудалцсан бололтой. Бекамын 50 насны ой өнгөрсөн хагас сайнд Лондонд нижгэр болж олон арга хэмжээ зохиогдоход Бруклин нэгэнд нь ч ирсэнгүй. Уригдсан хүмүүсийн дунд түүний нэр байсан гэж байна. Давид Бекам гуравдугаар сард Майамид төрсөн өдрөө угтан хүлээн авалт зохион байгуулахад Бруклин бас ирээгүй юм.