Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 5 дугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны өдрийн 22:00 цагийн хооронд хааж засварлана.