Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.08 12:08
1828
О.Батнайрамдал: Оюутолгой Онтрэ Ресурс монголын талын оролцоогүйгээр ашгаа 20/80-аар хуваах гэрээ хийж, албажуулсан

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “ОнтрэХХК-ийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 2025 оны 2-р сарын 3-ны өдөр Оюутолгой ХХК Онтрэ Ресурс хоёр компани хамтын ажиллагааны ашиг хуваах гэрэг арбитрын шүүхийн дагуу гэх нөхцөлөөр албажуулсан байна. 76 хуудас гэрээ албажсан. Оюутолгойн бүлэг орд гэдэг монголын стратегийн хамгийн сор орд мөн. Ганц монголын гэлтгүй дэлхийн сор болсон зэс, алтны ордуудын нэг мөн.

Оюутолгой дээр Оюутолгой LLC Онтрэ Ресурс хоёр компани ашиг хуваах гэрээ хийхдээ монголын талын оролцоогүйгээр, монголын талын ашиг сонирхол 76 хуудас гэрээнд нэг ч удаа дурдагдахгүйгээр гэрээ албажсан байна.

Оюутолгой монголын хамгийн том стратегийн орд. Гэтэл бид үндсэн хуулиараа Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д хувийн хэвшлийн хайгуулаар хайгуул хийж ордыг тогтоосон бол 34 хувь үнэ төлбөргүй эзэмших эсвэл АМНАТ-аар орлуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ гэрээ монголын талын ямар ч оролцоогүйгээр 3 сарын өмнө хийгдсэн байна. 

Яагаад Онтрэ Ресурс чухал вэ гэхээр, Оюутолгой дээр байгаа нийт дэлхийн хэмжээний хүдрийн 30 хувь нь Онтрэгийн 2 лиценз дээр оршдог. 62 мянган мкв дээр орших энэ 2 лиценз дээр Оюутолгойн нийт хүдрийн 30 хувь, алтны 42 хувь, зэсийн 24 хувь, мөнгөний 29 хувь, молевдины 24 хувь оршдог.

Энэ маш том лиценз 22 жил явж ирсэн байна.  Тус 76 хуудас гэрээг манай 2009 онд хийгдсэн гэрээтэй харьцуулж үзсэн. 2009 онд хийгдсэн манай гэрээ 54 хуудас байдаг. 

Оюутолгой Онтрэ ресурс энэ гэрээгээр ашгаа 20/80-аар хуваахаар тогтоосон байна. Гэхдээ ашиг хувааж байхад монголын тал эрх ашиг хаана ч байхгүй. 

Шууд дамжуулалт: