Хувь хүний орлогын албан татварыг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 2 долоо хоногийн өмнө иргэн н.Шинэгэрэлийн санаачлгаар хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох саналыг 100 мянган иргэн дэмжиж цахим гарын үсгээ зурсан. 100 мянган иргэн ердөө 7 хоногийн дотор дэмжиж гарын үсгээ зурсан. Тэгэхээр эдгээр иргэдийн саналыг хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүд бидний үүрэг юм. Тиймээс хуулийн төсөл санаачлах нь зөв гэж үзэж тухайн үед хэвлэлийн бага хурал хийж байсан.
Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь хүртэл буулгах хуулийн төслийг бид боловсруулсан. Боловсруулаад D-Parlament.mn сайтад байршуулсан байгаа. Одоо боловсруулах шатандаа явагдаж байна. Тиймээс иргэдийг саналаа өгөөсэй, болохгүй байгаа зүйлсээ тэнд бичээсэй гэж хүсэж байна.
Мөн энэ сарын 5нд өөрсдийн боловсруулсан хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох төслөө засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газрын тэргүүн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байгаа.
Татварын дарамт асар их байна. Үүнийг иргэд бүгд хэлж байна. Орлого нь амьдралд хүрэлцэхгүй байгаа иргэдээс өндөр татвар авч төсвийн зарлагад зарцуулдаг байдлыг зогсоох зарчмын саналтай байна.
Шууд дамжуулалт: