Өнөөдөр хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Байгууллагууд цалингийн сангийнхаа 1 хувийг ажилчдынхаа хүүхдүүдийн хөгжилд зарцуулах ёстой ч тус хууль мөрдөгдөхгүй байгаа гэх асуудлыг хөндсөн юм. Тиймээс түүнээс тус асуудлын болон бусад асуудлаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хүүхдийн өмнө хэн үүрэг хүлээж байгаа вэ гэхээр томчууд үүрэг хүлээнэ. Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт 2024 оны 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хөдөлмөрийн тухай хууль дээр тодорхой зүйл заалтууд орсон. Хөдөлмөрийн тухай хууль 2021 оноос хойш хэрэгжиж байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дээр байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой. Хөдөлмөрийн хуулиар тухайн байгууллагын өмчийн хэлбэрээс үл хамаарч цалингийн сангийн 1 хүртэлх хувиар хүүхдийн сан байгуулж, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүдэд чиглэсэн хөгжлийн хөтөлбөр явуулах үүргийг хүлээх ёстой гэж заасан.
Энэ хуулийн заалтуудыг төр өөрөө биелүүлдэг байх ёстой гэх шаардлагыг тавьсан.
Харин ахмад настны хөгжлийн дэмжих хууль 2017 онд батлагдаж байсан. Байгууллага бүр өмчийн хэлбэр үл хамааран цалингийн сангийн 3 хүртэлх хувиар сан байгуулна.
Тухайн байгууллагаас тэтгэврээ тогтоолгосон ахмадын хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлогыг байгууллага бүр анхаарч явуулах ёстой гэх хууль 2017 онд батлагдсан. Гэвч үүнээс хойш өнөөдрийг хүртэл дорвитой хэрэгжихгүй байна.
Шууд дамжуулалт: