УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Тодотгол хийхгүйгээр хуулийн хулгайгаар тодотгол хийх гэж байгаагийн бодит жишээ гэж харж байна. Сангийн яам энэ асуудлаараа үндэслэлээ гаргаж, тайлбараа хийх ёстой. Мэдэхгүйгээр нь далимдуулж гишүүдээр энэ хуулийн төслийг өргөн бариулж болохгүй. Номер нэг асуудал газрын тос боловсруулах үйлдвэр байгаа. 2 дахь нь эрчим хүчний хомсдолоо бууруулахын тулд цахилгаан эрчим хүчний хангамж сайжруулах төслүүд байна.
Энийг зохицуулах орон зайг бид төсөв дээр баталж өгсөн. Тэр дотроо зохицуулалтуудаа хийх ёстой. Алинд нь түрүүлж, ямар хэмжээний санхүүжилт хийх ёстой. Үүнийг бүрэн дүүрэн шийдэж чадна гэж тухайн үед Сангийн яамнаас ярьж байсан.
Хэн нэгнийг төөрөгдүүлж, газрын тос ярихаар хүн бүр зөвшөөрөх юм шиг хандлага гаргаж төөрөгдүүлж болохгүй.
2024 оны төсвийн тодотголыг хийх үед яг ийм зүйл гарч байсан. Суурь тэнцэл гэж дэлхийд байхгүй нэр томьёог гаргаж ирсэн. Бид нэр томьёог нь өөрчлөөд суурь асуудалтай тэмцэж чадахгүй.
Хүүхэд гараараа нүүрээ дараад нуугдчихсан юм шиг ойлгодог шиг өөрсдийгөө хуурч болохгүй. Үнэн асуудлаа тодотголоор оруулж ирэхгүй хуулийн хулгайгаар нэр томьёог нь өөрчилдөг.
Шууд дамжуулалт: