Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.08 13:14
1157
Р.Эрдэнэбүрэн: Хотод хийгдэж байгаа олон ажлуудын чиглэлийг манай хорооноос өгдөг

Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэнээс Улаанбаатар хотод хийгдсэн ажлууд болон түгжрэл зэрэг асуудлаар тодрууллаа.

Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн: 20 минутын хот үндэсний хороог байгуулж, даргаар нь томилогдсон. Хүмүүс түгжрэлийн асуудал хариуцсан гэж ярьдаг. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлэх ажлыг хангахад илүү анхаарлаа төвлөрүүлж ажилласан.  Хот дээр хийгдэж байгаа ажлууд дээр Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байгаа болохоос хийгдэж байгаа ажлуудын ихэнхийг хороон дээрээс шийд гаргаж, чиглэл өгч байгаа.

Би өөрөө ТҮЦ буулгах ч юм уу ажлууд дээр гарч ирж хариуцлагаа хүлээхгүй яваад байгаа. Хотод хийгдэж байгаа олон ажлуудыг манай хорооноос чиглэлийг нь өгдөг. Тийм учраас хот дээр буруу зүйл болсон бол, хариуцлагагүй зүйл болсон бол зөвхөн Х.Нямбаатарын асуудал биш гэдгийг хэлмээр байна. 

Манай "20 минутын хот" Үндэсний хороо 15 хүнтэй. 15 хүнийхээ цалинг өөрсдөө ч мэдэхгүй засгийн газрын хэрэг эрхлэх газраар дамжуулдаг. Манайхаас гарч байгаа бүх зардал хэрэг эрхлэх газрын дансанд байдаг. 

Шууд дамжуулалт: