Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.05.08 13:28
390
Р.Сэддорж: Оюутолгойн ордын үзүүр хэсгүүдийг Онтрэ гэх компани олон жилийн өмнө авсан

Оюутолгой LLC Онтрэ Ресурс хоёр компани ашиг хуваах гэрээ хийхдээ монголын талын оролцоогүйгээр, монголын талын ашиг сонирхол 76 хуудас гэрээнд нэг ч удаа дурдагдахгүйгээр гэрээ албажсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хийсэн. Тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Р.Сэддоржоос тодруулга мэдээлэл авлаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Одоогийн ажиллаж байгаа Оюутолгойн эргэн тойронд байгаа лицензүүдийг авсан гадаад компанийн асуудал байгаа.

Өөрөөр хэлбэл ажиллаж байгаа Оюутолгойн ордын үзүүр хэсгүүдийг Онтрэ гэх компани олон жилийн өмнө авсан. Би олон жилийн өмнөөс мэднэ. Баян-Овоо суманд байрлалтай, тус сумын үйл ажиллагаанд ихээхэн оролцдог компани байгаа. 

УИХ-ын даргын захирамжаар О.Батнайрамдал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг яг одоо гарах гэж байна. Энэ асуудлыг тусад нь нухацтай авч үзэх шаардлагатай байгаа. Миний хувьд шинэ гэрээг тусад нь авч үзэх хэрэгтэй гэж бодож байна. Оюутолгойн асуудал өөрөө тусдаа асуудал. Шийдэгдээгүй олон асуудлууд ч байгаа. 

Шууд дамжуулалт: