Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн стратегийн ордуудын талаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн: Бид салбарын сайдаас нь мэдээлэл авч байгаа. Хармагтайн ордыг салбарын сайд нь стратегийн ордод авах ёстой гэж мэдээлэл хийсэн. Гэхдээ стратегийн ч байна уу биш ч байна уу бүх нөөцийг баялаг болгож байгаа аж ахуйн нэгжүүд 34 хүртэлх хувиараа баялгийн санд оролцож явахдаа өөрсдөө дуртай байх шиг байсан.
Баялагийн сангийн хууль дээр АМНАТ-ын 20 хувийг орон нутагт үлдээдэг болох гэж байгаа. Үүнийг говийн бүсийнхэн их дэмжиж байгаа.
Зарим бүсүүд уул уурхай ашиглуулахгүй байгаа. Тийм байж уул уурхайгаас олж баялгийг хувааж авч байгаа. Тийм учраас уул уурхай ашиглаж байгаа газартаа илүү АМНАТ үлдээдэг байя гэх зарчим яригдаж байгааг дэмжиж байгаа.