m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.08 14:17
274
Орогнол хүсэгчдийг хил дээрээс буцаана


Алекс Добриндт Германы Дотоод хэргийн сайдаар томилогдсон даруйдаа орогнол хүсэж хил дээр ирсэн бичиг баримтгүй цагаачдыг өчиггүй буцаах тушаал гаргалаа. Хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийн хүмүүс энэ шийдвэрт хамрагдахгүй байж болох аж. “Нууц, далд цагаачлалыг багасгахын тулд ийм арга хэмжээ авлаа” хэмээн шинэ сайд мэдэгдэв. Тэрээр энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд 2015 онд цагаачлалын ид хямралын үед баталж байсан удирдамжийг цуцлажээ. Герман улс тэр үед Сири, Афганистан гаралтай нэг сая гаруй цагаачдыг хүлээн авсан юм. 
Германы шинэ удирдагч Фридрих Мерц цагаачлалыг хязгаарлана, хумина хэмээн гарч ирсэн. Дотоод хэргийн шинэ сайд энэ бодлогын хүрээнд дээрх шийдвэрийг гаргаад байна. 2023 оны аравдугаар сараас хойш 53 мянган хүн Германы хил дээрээс буцаагджээ. Шинэ Засгийн газрын шийдвэрээр энэ онд үүнээс олон цагаачийг хил дээрээс буцаах нь тодорхой болж байна.