МУСТА уран сийлбэрч Э.Даваажаргалын Гуа марал өргөө нь 2002 оноос үйл ажиллагаагаа эхэлж Монгол уламжлалт гар урлалаар үүнд монгол сийлбэртэй болон металь тоногтой гэр, уран дархан, модон сийлбэр уран баримал зэргээр уран бүтээлээ туурвиж байна.
Одоогоор залуу уран бүтээлчдийг нэгтгэн ардын гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна гадаад дотоодын аялал жуулчлалын байгууллагад амралтын газар , жуулчны бааз, монгол гэр /карказан/ мөн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Мөн түүнчлэн 2007-2008 онд Япон улсад зохиогдсон JATA OУ-ын үзэсгэлэн
2007 онд хойд нутгийн үзэсгэлэн фестиваль,
2009 онд БНХАУ,Чех улсуудад үзэсгэлэн фестиваль,
2010 онд ОХУ, Герман, Франц улсуудад үзэсгэлэн фестиваль,
2011 онд БНХАУ ӨМӨЗО-ын үзэсгэлэнд тус тус амжилттай оролцжээ.
Түүний эхнэр болох "Монгол эгшиглэн урлан" компанийн захирал, мастер оёдолчин Д.Ганчимэг "Монгол эгшиглэн урлан" компанийн захирлаар ажилладаг бөгөөд хүмүүнлэгийн болон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудлаар нийгмийн сайн сайхны төлөө идэвх санаачилгатай ажилладаг эмэгтэй юм.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн холбоотой хамтран одонтой ээжүүд арга хэмжээнд ээжүүдэд бэлэг өгөх ажилыг зохион байгуулж, Монголын үндэсний хүмүүнлэгийн хорооны замын үүд дэхь салбартай хамтран тус сумын хүүхдүүдэд ном сурах бичиг хандивлажээ.
Түүнчлэн Дорноговь аймгийн хамрын хийдийн оройн суврагыг сэргээн засварлах ажлыг Эрээн хот дахь консулын газартай хамтран зохион байгуулсан бол 2018 оны 6 сар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт Зүрхний аппрат хандивлах, өрх толгойлсон ээжид гэр авч өгөх зэрэг хүмүүнлэгийн арга хэмжээг Эх дэлхийгээ аврья холвоотой хамтран хэрэгжүүлжээ.
Д.Ганчимэгийн хөдөлмөр бүтээлийг үнэлж дараах шагналаар шагнаж урамшуулжээ.
Э.Даваажаргал уран сийлбэрч, МУСТА бөгөөд хос уран гартнууд юм.