m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.05.09 08:42
24
Роберт Франсис Превост шинэ пап ламаар сонгогдлоо, тэрээр Лео XIV хэмээх нэрийг авчээ

Өчигдөр Ватиканы Сикстина сүмийн яндангаас цагаан утаа олгойдож шинэ пап ламтай болсныг зарлалаа. 69 настай АНУ-ын иргэн Роберт Франсис Превост Ромын католик сүмийн тэргүүнээр сонгогдлоо. Тэрээр анхны америк пап лам болж байгаа төдийгүй хоёр дахь латин гаралтай пап лам болж байна. Перуд 30 жил амьдарч, католик сүмийн тэргүүн нь ч болж байсан Превостийн ээж Милдред Мартинез испани гаралтай. 2015 онд Перугийн иргэншил авчээ. Лео XIV гэдэг нэр авсан шинэ пап лам Ариун Петрийн сүмийн тагтан дээр анх удаа гарч ирэхдээ хоёр дахь эх орон Перу, Чиклаёогийн бурхандаа зориулж испани хэлээр хэдэн үг хэлжээ. “Католик сүм нь үргэлж энх тайвныг, өглөг буяныг эрж хайсан, бүгдэд ойрхон, тэр тусмаа зовж шаналж байгаа хүмүүст ойрхон байх болно” хэмээн Лео XIV айлдлаа. 

1955 оны есдүгээр сарын 14-нд Чикагод мэндэлсэн. 1977 онд Аугустин сүмийн шавь болжээ. Дараа нь Виллановагийн их сургуульд математикийн шинжлэх ухаанаар академик боловсрол эзэмшиж, Чикагогийн католик шашны сургуульд мастер хамгаалжээ. Мөн Ром хотын Санто Томас де Акиногийн их сургуульд католик шашны хууль эрх зүйн тогтолцоо сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.