Украин улс яг энэ мөчөөс эхлэн гал зогсооход бэлэн байна хэмээн Украины лидер Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцсаныхаа дараа Telegram сувгаараа дамжуулан мэдэгджээ. “Украин улс яг өнөөдөр, энэ цаг мөчөөс эхлэн 30 хоногийн турш бүрэн гал зогсооход бэлэн байна. Пуужингийн, дроны довтолгоо байхгүй, фронт дээр дайн байлдаан болохгүй, жинхэнэ гал зогсоох тухай ярьж байна” хэмээн тэрээр онцолжээ. Урт удаан, найдвартай байдлаар гал зогсоосноор энх тайванд хүрэх бодит алхам болно, үүнд АНУ туслана хэмээн тэрээр нэмж хэлэв.
Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гурав хоног гал зогсоож буйгаар зарласан. Тавдугаар сарын 7-ноос 8-нд шилжих 00.00 цагаас эхлэн 10-наас 11-нд шилжих 00.00 цаг хүртэл бүрэн гал зогсоож байгаа. Украины тал ч энэ жишээг дагана хэмээн оросууд найдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украинд хандаж 30 хоногийн хугацаанд ямар ч өчиггүйгээр гал зогсоохыг уриаллаа. Ингэж эвлэрэхгүй бол аль аль талын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна хэмээн тэрээр Зеленскийтэй утсаар ярьсныхаа дараа мэдэгджээ.