Хууль зүйн сайд О.Алтангэрэл нарын гишүүд стратегийн ордуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хуульзүйн сайд О.Алтангэрэл хэлэхдээ:
Монгол Улсын Засгийн газраас 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд Тавантолгой орд газар, тэр дундаа Ухаа худагийн орд газартай холбоотой гэрээ байгуулсан үйл явцад ЗГ-аас байгуулсан Ажлын хэсэг хууль зүйн дүгнэлт гаргасан.
Урьдчилсан байдлаар ЗГ-аар шийдвэр гаргуулаагүй, УИХ-аар хэлэлцүүлээгүй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтдээ үндэслэн, тогтоолын төсөл боловсруулан, ЗГ-аас УИХ-д өргөн мэдүүлсэн. Гишүүд болон олон нийтэд мэдээлэл хүргүүлэх үүднээс Ухаа худаг болон Тавантолгойн орд газартай холбоотой баримт бичгүүдээр эмхэтгэл гаргаж, хүргүүлсэн. Гишүүдийг бас шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг хичээлээ.
Ингээд өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар биелэлтэд санал, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж байна. ЗГ-ыг төлөөлж ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд үүнд баяртай байна. ЗГ-ын зүгээс УИХ-ын Ажлын хэсгийг мэдээллээр хангах чиг үүргээ биелүүлж ажиллана. УИХ дахь ажлын хэсэг санал, дүгнэлт гаргаж, хэрхэн хэрэгжүүлэх талаар ЗГ-т ирүүлсэн чиглэлийг нь бид хэрэгжүүлж ажиллах болно.
2007 онд анх стратегийн орд гэж юу байх юм, монголын ард түмэнд өгөх өгөөж нь юу байх юм гэдэг дээр УИХ одоогоос 18 жилийн өмнө түүхэн шийдвэр гаргаж байсан. Энэ хооронд энэ шийдвэрийн биелэлтийг ярилцахгүй өдий хүрсэн. 18 жилийн турш Ухаа худаг, Асгат, Цагаан суваргын ордыг яах юм бэ гэдэг дээр монголын ард түмэн хариулт хүлээж байсан. 126 гишүүнтэй энэ парламентын үед ийнхүү биеллээ олж, гишүүд санал, дүгнэлт гаргахаар болсон нь түүхэн үйл явдал гэлээ.
Шууд дамжуулалтыг үзэх холбоос: