Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.05.09 16:20
1380
Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
Хэнтий аймгийн “Норовлин сумын гол дотор хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ 05-р сарын 06-ны өдрийн 12:20 минутад цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 66 настай, эрэгтэй “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, гол гатлах үедээ мориноос унаж нас барсан байж болзошгүй хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Иргэн таны амь нас, эрүүл мэнд эрхэм дээд. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү